Ерөнхийлөгч Володимир Зеленский нийслэлээ Киевээс шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн яриа Украинд гарчээ. Энэ талаар Дээд Радын гишүүн Вадим Рабинович анхлан олон нийтэд дуулгасан аж. Үүнээс улбаалан нийслэлийг чухам хааш нь нүүлгэх вэ гэдэг дээр ард иргэд мэтгэлцэж байгаа ажээ. Харьков, Днепр гэсэн нэрс сонсогдож байна. Гэхдээ олонх нь энэ санаа биеллээ олохгүй гэж үзэж байгаа аж.
Улстөрчид “Украинд одоо нийслэл шилжүүлэхээс илүү чухал ажил байхгүй гэж үү” гэсэн байр суурь илэрхийлж байга бол “Киевийг нийслэл биш болговол Оросынх болно” гэж болгоомжлох нь ч байгаа аж.