"Бөгжний эзэн" цувралын найруулагч тодорлоо

Ж.Р.Р.Толкины романаас сэдэвлэсэн "Бөгжний эзэн" цувралын эхний хоёр ангийг испани найруулагч Хуан Антонио Байона бүтээхээр болжээ.Deadline цахим хуудас энэ талаар мэдээлсэн байна. "Энэ төсөлд орж ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Шинэ түүхийг үзэгчдэд дэлгэх мөчөө тэсэн ядан хүлээж байна" хэмээн найруулагч ярьжээ.Хуан Антонио Байон "Юрийн галавын ертөнц" бүтээлээрээ үзэгчдийн дунд хэдийн алдаршсан нэгэн.

"Бөгжний эзэн" зохиолоор цуврал кино бүтээх эрхийг Amazon компани 250 сая доллараар худалдан авсан юм.Цуврал 2021 онд эхний ангиа гаргах бөгөөд зөвхөн Amazon-ий үйлчилгээнээс үзэх боломжтой гэнэ.

Дашрамд сонирхуулахад, жүжигчин Рассел Кроу шинэ цувралд дүр бүтээхээс татгалзжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Zovhon amazonoos uzne ch heh sigh

    0 0 Хариу бичих