19 настай хүү Криштиану Роналдугаас өндөр үнээр зарагдлаа

-Тэрээр хөлбөмбөгийн түүхэнд дөрөвдүгээрт орох өндөр үнэ хүрчээ-

Португалын “Бенфика” багийн хагас хамгаалагч, 19 настай Жоау Феликс Испанийн “Атлетико” Мадрид багт 126 сая еврогоор зарагджээ. Гэхдээ энэ мөнгөний зургаан саяыг нь л Бенфика авч, үлдсэн зургаан саяыг нь санхүүгийн орлого хэмээн бүртгэх юм байна. Тиймээмээс наймааны албан ёсны дүн 120 сая гэж тооцогдож байгаа аж. Гэсэн ч Жоау Феликс нутгийн ах Криштиану Роналдуг гүйцэж, дэлхийн хөлбөмбөгийн зах зээлд хамгийн өндөр үнэ хүрсэн португал тоглогч болжээ. Криштиану Роналду “Реал”-аас “Ювентус”-т 117 сая еврогоор үнэлэгдэн очиж байв.

Түүнээс гадна Жоау Феликсийн наймааны дүн хөлбөмбөгийн түүхэнд дөрөвт бичигдэх үзүүлэлт болсон.

Түүнээс өндөр буюу ижил үнэ хүрсэн тоглогч ердөө гурав байдаг нь Бразилийн Неймар («ПСЖ», 222 сая евро), Францын Килиана Мбаппе («ПСЖ», 180 сая евро), Бразилийн Филиппе Коутиньо («Барселона», 120 сая евро) нар юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. AtMadrad tom bag boljee. Odoo bagaa shineer bosgood vzeltsehnee

    0 0 Хариу бичих