Өчигдөр буюу долдугаар сарын 2-ны үдэш Өмнөд Америк тивд нарны бүтэн хиртэлт ажиглагдлаа.Байгалийн ховор сонин үзэгдлийг Чили, Аргентин улсын нутаг дэвсгэрээс илүү тод харах боломжтой байжээ.

Гурван минут орчим үргэлжилсэн байгалийн үзэгдлийг сонирхохоор олон мянган жуулчин Чилид очжээ.Атакама цөлд орших одон орон судлалын төвд ажиглалт хийхэд 2000 ам.долларын төлбөртэй байсан аж.Өмнөд Америкийн нутагт ирэх 2020 оны 12-р сард ахин нарны бүтэн хиртэлт ажиглагдах бол Хойд Америкт 2024 оны дөрөвдүгээр сарын найманд хиртэлт тохионо гэж одон орончид тооцоолж байна.