Өчигдөр эхэлсэн Уимблдоны их дуулга томчуудад халгаатай болж байна. Өчигдөр болсон эхний тойрогт топ зэрэглэлийн дөрвөн теннисчин учраагаа барсангүй. Тодруулбал, эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны №2 Наоми Осака Казахстаны Юлия Путинцевад 6:7, 2:6, №10 Арина Соболенко Магдалена Рыбарикд 2:6, 4:6 хожигдсон байна.
Эмэгтэйчүүдээс өчигдөр Анастасия Потапова, Вероника Кудерметова, Симона Халеп, Каролина Плишкова нар хожжээ.
Эрэгтэйчүүдээс дэлхийн чансааны №6 Саша Зверев Иржи Веселд, №7 Стефанос Циципас Италийн Томас Фаббианод ялагджээ.
Эрэгтэйчүүдээс Карен Хачанов, Даниил Медведев, Новак Жокович, Стэн Вавринка, Феликс Оже-Альяссим, өнгөрсөн жил шигшээд шалгарсан Кевин Андерсон нар хоёрдугаар тойрогт шалгарсан бол Саша Зверев, С.Циципас, Г.Димитров нар хасагдав.