Нүүрснээс 523.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Эхний таван сарын байдлаар Монгол Улс 15.1 сая тн нүүрс экспортолжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний орлого 168 сая ам.доллароор, экспортын хэмжээ 946.9 мянган тонноор нэмэгдсэн байгаа юм. Харин Улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 523.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Тэгвэл энэ хугацаанд тонн нүүрсний хилийн дундаж үнэ 84.4 ам.доллар болж өссөн. Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экпортолж, 1.3 их наядын орлого олохоор төлөвлөөд буй. Ингэхдээ тонн нүүрсний хилийн дундаж үнийг 80 ам.доллар байхаар тооцсон. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)