УИХ ирэх долоо хоногт хуралдаж эхлэхээр болжээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ дэмжсэнтэй холбогдуулан гишүүд тойрогтоо ажиллаж уг төслийг танилцуулах боломж олгох үүднээс парламентын үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногийн эхнээс завсарлуулсан. Харин өнөөдрөөс намын бүлэг хуралдаж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөөд байсан юм. Гэвч гишүүдийн олонх нь тойргоосоо ирж амжаагүй учраас УИХ-ын үйл ажиллагааг ирэх долоо хоног хүртэл хойшлуулжээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дараагийн хэлэлцүүлгийг наадмын өмнө хийхээр төлөвлөөд байгаа юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)