Хятан улс нь X-XII зуунд Монголын өндөрлөгийн өмнөд хэсэг, одоогийн БНХАУ-ын умард нутагт аж төрж асан нүүдэлчин угсааны үндэстэн юм. Уг үзэсгэлэнд дэлхийг шуугиулсан археологийн нээлтийн нэг “Елюй Юй Жигийн бунхан”, “Чэнь-Гуо гүнжийн бунхан”, “Тугалжийн уулын бунхан”–ны олдворууд алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, ваар шаазан, гэрэлт хөшөө, тахилын зан үйлийн эд өлөг зэрэг 70 иж 450 гаруй ховор нандин үзмэрүүдийг дэлгэж байна.