Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн Н, М нарын 4 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна.
Н, М нар нь 2017 онд БНХАУ-аас “мөс” гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдсон байна. Тэдэнд шүүхээс Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1-4 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.