
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дөрвөн багц асуудлаар, Үндсэн хуулийн 20 зүйл буюу нийт зүйлийн 28.4 хувийг хөнджээ... Хуулийн дагуу энэ 20 зүйлээс гадуур өөр зүйл, заалтад гишүүдийн саналаар гар хүрч болохгүй.
Онцлох 10 санал:
1. УИХ-ын нийт гишүүний олонх буюу 39-өөс доошгүйн саналаар хуулийг эцэслэн баталдаг болно...
2. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн гишүүн л УИХ-ын албан тушаалыг хавсарч болно
3. УИХ улсын төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлага нэмэгдүүлэх, зарлагын шинэ төрөл үүсгэхийг хориглоно.
4. Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь тавьбал УИХ шийдвэрлэнэ.
5. Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлж, огцруулна.
6. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг байгуулж, бүрэн эрх, ажиллах журмыг хуулиар тогтооно
7. 55 нас хүрсэн хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж, зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно.
8. Улсын дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох
9. УИХ-ын хяналт шалгах түр хороог нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь санал тавьснаар цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулна.
10. Цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арван таваас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг томилно. Томилгооны сонсгол заавал хийдэг болно.

... Үндсэн хуулийн өөрчлөлт хийх, ийм хэмжээний ойлголцолд хүрэх боломж ойрын парламентад хорин жилдээ дахиж гарахгүй байх.
... Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлууд дундаасаа арай бодитой, баримттай, судалгаатай, шийдлийг нь онож харсан нь 4-5 зүйл зүйл дээр төвлөрч байсан. Түүний нэг нь хүчтэй Ерөнхий сайдын асуудал. Энэ бол хэн нэг Ерөнхий сайдыг хүчтэй болгох тухай асуудал биш. Гүйцэтгэх эрх мэдлийн тарамдсан байдлыг төвлөрүүлэх тухай л асуудал.
inews.mn

“Монголд төр байхгүй болсон” (...) шалтгаан нь Засгийн газар байн байн огцорч, ажлаа хийж чадахгүй байгаад оршиж байна. Засгийн газар яагаад ийм хэврэг байна гэвэл гурван шалтгаан байна:
1. Засгийн газар УИХ-аас бүрэн хараат, гэхдээ Засгийн газрыг огцруулсныхаа төлөө УИХ хариуцлага хүлээдэггүй.
2. Засгийн газрын эрх мэдлийн нэлээд хувийг ердийн хуулиар Ерөнхийлөгч өөртөө төвлөрүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулахад улс төрийн хувьд заримдаа санаачлагч нь байдаг атлаа бас л хариуцлага огт хүлээдэггүй.
3. Ерөнхий сайд Засгийн газраа удирдаж чаддаггүй, сайд нартайгаа хариуцлага тооцож чаддаггүй, бүгд өөртэй нь адил УИХ-аас томилогдсон, фракцийн төлөөлөл байдаг, Энэ гурван шалтгааныг засах шаардлага тавигдаж байна.
facebook.com/mashbat.otgonbayar

Ердийн хуулийг батлахдаа гаргасан алдаатай холбоотойгоор шийдвэр гаргагчдын ёс зүйн асуудал маш их орхигдсон. Үндсэн хуулиа сонгогч танин мэдэхгүй байгаа тул төрд төлөөлөх гишүүнээ сонгохдоо иргэд алдаад байгаа юм.
УИХ-ын нэгдсэн чуулган

Улстөрчдийн шунал, хулгайг энэ өөрчлөлт шийдэхгүй! ... УИХ-ын гишүүд төслөө уншаагүй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ямар асуудлыг шийдэх гэж байгааг төсөөлөх ч үгүй байгаа бололтой.
facebook.com/erkhembaatar.jargaltsengel

Хэт олонхийн засаглалтай үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталснаар хүлээн зөвшөөрөгдөж чадах уу. Хэчнээн сайн өөрчлөлт байсан ч түүнийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хүртэл нэлээд хугацаа зарцуулна.
gogo.mn

Үндсэн хууль салаа утгагүй байх ёстой. Өргөн барьсан төсөл дотор ийм агуулга, ойлголт өгөх заалт байгаа...
baabar.mn