Бүгд найрамдах Турк улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Туркийн үндэсний олон нийтийн радио, телевизийн “ТРТ Аваз” сувгаас Туркийн үзэгчдэд зориулан Монгол Улсын тухай тусгай нэвтрүүлэгт бэлтгэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү нэвтрүүлгийн зочноор уригдан оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны сэдвээр ярилцлага өгчээ. Ярилцлагын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцолж, Туркийн ард түмэнд мэндчилгээ дэвшүүлжээ.