ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ховд аймгийн Онцгой байдлын газрын “Усан спорт сургалтын төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцжээ. Усан спорт сургалтын төвийг 2017 оны аймгийн ИТХ-ын 35 дугаар тогтоолоор Ховд аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлж, Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэжээ.
Тус сургалтын төв нь хоёр давхар, 15 өрөө, нийт 130 мкв талбайтай. Усны гүн нь 1.8 метр, 20 мерт урт, 15 м өргөнтэй юм байна. Нэг ээлжиндээ 40-50, өдөртөө 200 орчим хүн хүлээж авах хүчин чадалтай ажээ. Сургалтын төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр баруун бүсийн Онцгой байдлын газруудын усчин аврагчдыг бэлтгэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулахаас гадна орон нутгийн иргэд, хүүхэд, залуучуудыг усан спортоор хичээллүүлэх боломжтой болжээ.