"Вашингтон" клуб болон Оросын шигшээ багийн хоккейчин Александр Овечкин NHL-д карьераа төгсгөсний дараа наад зах нь жилдээ 156 000 долларын тэтгэвэр авах юм. Үүнийг рубльд шилжүүлснээр сардаа 835 мянган рубль болох ёстой гэж "Бизнес Online" мэдээлэв.
NHL-д хийгдэж байгаа тэтгэврийн шинэчлэлээр тоглогчийн тэтгэвэр нь цалингаас үл хамаарах бөгөөд харин аваргын тогтмол тэмцээнд хичнээн удаа тоглосноор үүдэн тогтоогдох ажээ.Хамгийн бага 20.5 мянган долларын тэтгэвэр авахын тулд хоккейчин лигид 82 тоглолт хийсэн байх ёстой. Дээд хэмжээний буюу 255 мянгын тэтгэвэр тогтоолгоход нийт 820 удаа тоглолт хийсэн шаардлагатай ажээ.