Хөрөнгө оруулагчдад гурав хоногт багтаан олгодог байсан тодорхойлолтыг 30 минутад олгодог болно

Hөрөнгө оруулагчдад “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөс үйлчилгээ үзүүлдэг Үндэсний хөгжлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар гэсэн таван агентлагийн удирдлагууд ээлжит уулзалтаа хийжээ. Уг уулзалтаар "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн сүүлийн гурван сарын ажлын үр дүн, явцтай танилцаж, цаашид үйлчилгээг илүү хялбаршуулах, гадаадын хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг цахимжуулах талаар санал солилцож зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд дээрх таван агентлаг болон банк, нотариат, үл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө зэрэг хувийн байгууллагуудын нийт 62 төрлийн 11608 үйлчилгээг хөрөнгө оруулагчдад зориулан нэг цэгээс үзүүлжээ.

Өмнө нь уламжлалт байдлаар цаасаар өргөдөл, материалыг хүлээн авч, таван агентлагийн мэдээллийн системээс хүний оролцоотойгоор  мэдээллийг татаж, шалгасны үндсэн дээр ажлын гурван өдөрт олгогддог байсан тодорхойлолтыг ирэх наймдугаар сард багтаан цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Цахим үйлчилгээ ашиглалтад орсоноор хөрөнгө оруулагч биечлэн ирэхгүйгээр цахимаар тодорхойлолтоо авах нөхцөл бүрдэж, зарцуулах хугацаа нь 144 дахин багасгаж 30 минут болгох бодит нөхцөл бүрдэх юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)