“Брэнт” маркийн газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр баррелль  тутамдаа 63.6 ам.долларын ханштай байна. Ингэснээр өнгөрсөн долоо хоногийнхоос ханш  гурав орчим ам.доллараа нэмэгдээд байгаа. Харин сарын өмнөхөөс тав орчим ам.доллараас буугаад байгаа юм. Тэгвэл өнөөгийн ханш өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал ижил түвшинд байна.

Энэ онд газрын тосны бүтээгдэхүүний ханш хамгийн тогтворгүй байгаа. Энэ нь АНУ-ын Иранд тавьсан хориг болон Саудын Арабын нийлүүлэлтээс үүдэн ханш “ниссэн”.  Гурван сарын өмнө энэ  оны хамгийн дээд  цэгтээ буюу 74 ам.доллар хүрээд буусан. Он эхлэхэд 54 ам.доллар байсан ханш ийнхүү нэмэгдэхэд манай улсад импортлогчид дотоодын жижиглэнгийн үнээ ч мөн өсгөсөн юм.