Итали улс 2026 оны өвлийн олимпийг хүлээж авна

Италийн Милан болон Кортина Д’aмпеццо хотууд 2026 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах боллоо.

Олон улсын олимпийн хорооны хурлаар италичууд Шведийн Стокгольм хоттой өрсөлдсөн юм.Өвлийн спортын наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд, паралимп гуравдугаар сарын 6-наас 15-ны өдрүүдэд зохиогдох ажээ. Тэшүүр болон мөсний хоккейн тэмцээнүүд Миланд болох бол цанын төрлийн тэмцээн Кортина Д’aмпеццо орчмын баазуудад болно.Цасны спортын бусад тэмцээнийг  Бормио, Ливигно зэрэг Альпийн уулс орчмын газруудад зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Иали улс өвлийн спортын наадам зохион байгуулах арвин туршлагатай.Тухайлбал, 1956 онд Кортина Д’aмпеццо, 2006 онд Турин хот олимпийн наадмыг хүлээн авч байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)