Чингис хотод эко автобус үйлчилж эхэллээ

Хэнтий аймгийн Чингис хотын нийтийн тээврийн үйлчилгээнд монгол инженерүүдийн угсарсан эко автобуснууд явж эхэлжээ. Эхний дөрвөн эко автобусыг өчигдөр хүлээн авсан байна. Эко автобуснууд Улсын баяр наадмын үеэр үйлчилгээнд гарч эхлэх бөгөөд найман чиглэлд үйлчлэх юм байна.  Ийнхүү Чингис хот түүхэндээ анх удаа өдөр тутмын нийтийн тээврийн үйлчилгээтэй болж байгаа ажээ. 

Эко автобуснуудыг найман цаг цэнэглэхэд 100 километр явах хүчин чадалтай бөгөөд дээд хурд нь 50 км/цаг юм. Эдгээр автобуснуудад ухаалаг карт, байршил тодорхойлогч суурилуулсан учир зорчигчид гар утсан дээрээ аппликэйшн татаж суулгаснаар автобус хүлээж зогсохгүйгээр тухайн буудалд автобус ирэх цаг, минутыг харах боломжтой аж.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)