Монголын Жюү жицүгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах өнөөдөр Монголын Жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч О.Болд-Эрдэнэ болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн Хүүхдүүд – 2020” спорт наадмын TEST EVENT өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 07 дугаар сарын 14-22-ныөдрүүдэд Баянзүрх дүүрэгтявагдах гэж байна.

Тус тэмцээн нь “Clean World – Clean Jiu Jitsu” уриан дор явагдах бөгөөд  Ази тивийн 38 орны 400 гаруй тамирчид оролцох юм.

Энэхүү тэмцээн зохион байгуулагдсанаарМонгол улсаа олон улсад сурталчлах мөн дүүргийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж идэвхжүүлэх, дүүрэгт бизнес эрхлэгчдэд эдийн засгийн хөрөнгө оруулалт хийх, дүүргийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, спортыг таниулан сурталчлах зэрэг чухал ач холбогдолтой юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Бех шутээд улс орон хегжине гэж юу байхав дээ, одоо ч юм л бол бех бех л гэх болж, буруу замаар л будаа тээгээд байх шиг

    0 0 Хариу бичих