Хатан хааны ногоон хувцас дизайнерүүдын “олз” болсон нь

Английн хатан хаан Элизабет II –ийн 90 насны төрсөн өдөр нижгэр сайхан болжээ. Эрхэм дээд хатан хааны мэндэлсэн өдрөөр 1600 цэрэг, 300 агт морьд бүхий парад жагсаж, Букингемийн ордны дээгүүр Английн агаарын нисэх хүчний онгоцууд сүр жавхлантайгаар нисэцгээж байлаа. Харин аливаа зүйлсийн онцгой, содон байдлыг нь олж  харж, түүнийгээ хөгжүүлэхдээ гарамгай дизайнеруудад Хатан хааны гоёсон ногоон өнгийн хослол илүү таалагджээ. Учир нь неон буюу гэрэл татсан ногоон өнгийг хүссэнээрээ хувиргахад хамгийн тохиромжтой байдаг. Дэлгэцийн уран бүтээлчид график дүрслэлдээ ашигладаг green screen-ийн ногоон өнгөт хослол нь Хатан хаан Элизабет II-ийн дүр төрхийг хүссэнээрээ өөрчлөх боломжийг дизайнеруудад олгосон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)