Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум гал унтраах, аврах ангитай болжээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймгийн Цэнгэл суманд Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдаж байгаа гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн нээлтэд оролцож байгаа юм байна. Тус ангийн алба хаагчид сумын эмнэлэгийн хуучин байрыг засаж, тохижуулан оффиссын болон бялдаржуулах өрөө, сургалтын танхим, хоолны заал, чөлөөт цагаа өнгөрүүлэх байр зэргээр ажиллах орчин нөхцөлөө бүрдүүлжээ.

Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги үйл ажиллагаагаа эхлүүлснээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сагсай, Улаанхус сумын 20 гаруй мянган  ард иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжтой болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)