Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осолдож, амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүд  буюу зургадугаар сарын 22-23-ны өдрүүдэд  зам тээврийн ослын шинжтэй 382 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.Оосол хэргийн улмаас нийслэлд 23 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд  нэг, орон нутагт хоёр  хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, зургаадугаар сарын  21-ний өдрийн  00.50 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хөх хошуу” гэх газар "Kia Frontier" маркийн автомашин өнхөрч жолооч 24 настай, эрэгтэй М нь  "Isuzu Forward", "Kia Frontier" авто машинуудын дунд хавчуулагдан нас баржээ.

Мөн зургадугаар сарын 22-ны  өдрийн 15.00 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын 3-р багийн нутаг “Агьтын Хөндий” гэх газар хоёр "Toyota Prius" автомашин мөргөлдөж, зорчигч 44 настай, эмэгтэй Н  нь газар дээрээ нас баржээ

Цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)