#Pray4Dulguun

Сошиал орчинд монголчууд #Pray4Dulguun аян өрнүүлж эхлээд байгаа юм. Учир нь Монголын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин, 23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-н Калифорнийн дэргэдэх Их Сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тэрээр 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолт үзэхээр АНУ руу зургаадугаар сарын 12-ний өдөр явсан ч бие нь гэнэт муудаж эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм. Түүний биеийн байдлын талаар эгч О.Энхзаяа нь “Дүү маань АНУ-н Калифорнийн дэргэдэх Их Сургуулийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь муу, ухаангүй байгаа. Тухайн эмнэлгийнхээ хамгийн хүнд өвчтөн нь юм. Түүний комд орсон шалтгааныг элэгний B вирус биш гэсэн дүгнэлт гарсан. Насанд хүрсэн хүнд салхин цэцэг өвчин маш хүндээр тусдаг юм байна. Биеийн хамаг дотоод эрхтэнг үрэвсүүлж, бага зэрэг өвчлөлтэй байсан эрхтний ажиллагааг шууд зогсоодог. Бүхий л төрлийн шинжилгээ хийж, шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байна гэж эмч нар нь хэлсэн. Сүүлд авсан шинжилгээний хариу энэ долоо хоногийн сүүлээр гарна. Элэг шилжүүлэн суулгуулах өвчтнүүдийн нэгдүгээрт нэр нь бичигдэж байгаа. Донор олдох хүртэл эхлээд биеийн байдлыг нь хагалгааны үйл явцыг даах хэмжээний болтол тэнхрүүлэх шаардлагатай байна. Бид өнгөрсөн баасан гарагт л мэдлээ. Яаралтай виз авах гээд хүсэлтээ өгчихсөн байгаа. Ярилцлагад орох цагаа л хүлээж байна. Одоо дэргэд нь тэнд сурдаг найз охин нь байгаа.

Элэг шилжүүлэн суулгах хагалгаа нь 300-350 мянган ам.доллар буюу 900 гаруй сая төгрөг болно. Мөн тухайн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж байгаа эхний хоёр хоногт л 30 мянган ам.долларын эмчилгээг хийсэн байсан. Ингээд бодохоор эмчилгээ, хагалгааны зардал нийлээд нэг тэрбум гаруй төгрөг болох юм. Даатгалаар хөнгөлөхийг хөөцөлдөж байгаа гэсэн. Одоогоор 150 гаруй сая төгрөг цуглаад байна. Хандив цуглуулах аяныг дасгалжуулагч, баг хамт олон нь маш сайн идэвхтэй зохион байгуулж байгаа” хэмээн ярьсан юм.

#Pray4Dulguun та бүх пост, коммент, сэтгэгдэлдээ энэ HASHTAG-ыг заавал хэрэглээрэй. Ингэснээр бид хандивын аянаа улам өргөжүүлж Дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагуудаас хандив авах боломжтой болох юм. 

Өнөөдөр өглөө түүний эмчилгээний зардлыг бүрдүүлэхээр нээсэн фейсбүүк хуудсанд 21 мянга орчим ам.доллар байсан одоогоор 2273 хүнээс 62 мянга ам.доллар цуглажээ.

Дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагуудаас түүний эмчилгээнд хандив авах боломжийг бүрдүүлэхийн тулд хүн бүр цахим ертөнцөд буюу зөвхөн өөрийн фейсбүүк хуудаснаа болон нээлттэй групп, пэйжүүдэд нийтийн буюу public тохиргоотойгоор #Pray4Dulguun  гэж постлох хэрэгтэй юм байна.

Түүнчлэн түүний эмчилгээний зардалд хандив өгөхийг хүсвэл доорх албан ёсны дансанд мөнгө шилжүүлээрэй. Хандив илгээхээсээ өмнө дансны дугаараа шалгах хэрэгтэй бөгөөд өөр хандивын хуурамч данснаас сэргийлж, нягтлахыг хүсье.

Candy: 99696974 дугаарт хандиваа илгээх (555 дугаарт 99696974 илгээх candy)
Хандивын данс: Хаан банк 5721081225
Хүлээн авагч: Л.Очбадрах
Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)