Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд 5 хүн голын усанд живж амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр цаг агаар хөрсөн дээр цочир халсантай холбоотойгоор голын эрэг бараадах иргэдийн тоо нилээдгүй өсжээ. Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын байгууллага хамтран Туул голын эрэг орчимд морьт болон завьт эргүүлийг ажиллуулж байгаа боловч өнгөрөгч амралтын өдрүүдэд 5 хүн голын усанд живж амь насаа алдсан харамсалтай хэргүүд бүртгэгджээ. Ийм төрлийн золгүй байдлаар нас барсан хэрэг удаа дараа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа учир иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, биеэ удирдан хянах чадваргүй болсон нэгэндээ анхаарал хандуулж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)