Жи Си Ар Монголиа компанийн тоолуур 3 000 000 хүрлээ

Уул уурхай бол эрсдэлтэй, осолтой ажил, мэргэжил бүхий үйлдвэрлэлийн нэг. Тэр утгаараа хөдөлмөрийн аюулгүй байдал хамгаас чухал байдаг. Мэдээж энэ нь хариуцлагаас үүдэлтэй эрүүл аюулгүй ажлын байрны шалгуур болдог нь тодорхой. Сүүлийн үед уул уурхайн томоохон компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдалд ХҮН ЦАГ буюу хөдөлмөрийн чадвараа түр алдсан осолгүйгээр ажиллах жишгийг нэвтрүүлж, тэр дагуу бүтээмж, хариуцлагаа үнэлэх болсон. Тэдгээрийн нэг нь  “Жи Си Ар Монголиа” компани юм.

“Жи Си Ар Монголиа” компани 2017 оноос хойш Оюу Толгойн далд уурхайн төслүүдэд барилга угсралт, газар шорооны ажил үйлчилгээг чадварлаг ажиллах хүч, Австралийн түнш компаниудын туршлага, мэдлэгт тулгуурлан амжилттай гүйцэтгэж байгаа юм. Ингэхдээ дээрх хөдөлмөрийн чадвараа түр алдсан осолгүйгээр ажиллах тоолуураар хариуцлагаа баталж байгаа билээ.

“Жи Си Ар Монголиа” компани нь энэ дагуу цаашид Оюу толгойн далд уурхай дахь гурав, дөрөвдүгээр босоо амуудын нэвтрэлтийн зураг төсөл, инженеринг төлөвлөлт, угсралт, ашиглалтыг цогцоор нь гүйцэтгэх ажил, мөн далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн нэгдүгээр шатны барилга угсралтыг 2021 он хүртэл гүйцэтгэнэ.  Ингээд зогсохгүй тус компани нь энэ онд “ТОП 100” аж ахуй нэгжийн нэгээр шалгарсан юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран 18 дахь жилдээ Монгол Улсын “ТОП 100” аж ахуйн нэгжүүдэд өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ өнгөрсөн сарын 17-нд болсон. Эл “ТОП 100” аж ахуйн нэгжийн 52 дугаар байранд “Жи Си Ар Монголиа” ХХК шалгарсан юм. Учир нь, Жи Си Ар Монголиа ХХК нь улсад татвараа хугацаанд нь төлж, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж  буй бөгөөд өнгөрсөн онд гэхэд 700 гаруй ажлын байр шинээр бий болгожээ. Түүнчлэн Үндэсний Ур Чадвар Хөгжүүлэх уриан дор бид өөрсдийн мэргэжил сургалтын төвөө нээж үүнийхээ үр дүнд бид Монгол ажилчдынхаа ур чадварт хандсан сургалтын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна. 

Аливаа компанийн хамгийн үнэт зүйл нь ажилчид. Тэр утгаараа хүнээ хамгаалах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх нь тухайн компанийн хариуцлагийн асуудал. Нөгөө талаас өөрийн амьдралын залгамж болсон ажил мэргэжилдээ эзэн байж, бүтээмжтэй, хариуцлагатай ажиллах нь ажилтнуудын чадвар, ухамсарын асуудал. Тиймээс хамтын хүчээрээ Оюу толгой уурхайн төсөлд ажлын өндөр бүтээмжтэй, хариуцлагатай байж 3.000.000 хүн цаг хөдөлмөрийн чадвар түр алдсан осолгүйгээр амжилттай ажилласан нийт ажиллагсад, хамтрагч байгууллагуудад БАЯР ХҮРГЭХ нь зүйтэй биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)