Чойбалсан хотын замын ажил эхэллээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 5.5 км хатуу хучилттай авто зам, дугуйн зам барих ажил эхэллээ. Ажлын нийт төсөвт өртөг 10.9 тэрбум төгрөг бөгөөд 5.5 км явган хүний болон дугуйн зам бүхий хоёр урсгалтай дөрвөн эгнээ бүхий гэрэлтүүлэгтэй иж бүрэн байдлаар төлөвлөжээ.

Зам барилгын ажилтай холбоотойгоор зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа ба аймгийн Засаг даргын 2019 оны А/252 дугаар захирамжаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэлийг өгч хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж. Тус ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт зохион байгуулагдаж “Арц суварга” компани шалгарч, Зам тээврийн хөгжлийн яамтай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)