Халхын голын "Ялалт" хөшөө шөнө гэрэлтдэг болжээ

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой энэ жил тохиож буй. Энэхүү түүхэн ойн хүрээнд Халхгол сумын төвийг тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг ОХУ-ын буцалтгүй тусламжаар гүйцэтгэж буй юм. Халхгол сумын төдийгүй дорнодчуудын бахархал болсон "Ялалт" хөшөөг энэхүү ойн хүрээнд засч тохижуулан шөнө гэрэлтдэг болгожээ. Халхын голын дайны ялалтын 45 жилийн ойд зориулан 1939 онд хамгийн ширүүн тулалдаан болсон Хамар даваанд босгосон "Ялалт" хөшөө Ази тивд хамгийн томд тооцогддог. Хөшөөний 50 метр өндөрт байрлах баганын нүүрэн талд нь мөр зэрэгцэн зогссон Монгол, Зөвлөлтийн хоёр цэрэг нөгөө талд нь үндэсний хувцастэй монгол эмэгтэйн дүрсийг урласан байдаг. Мөн хөшөөний гол баганын хоёр талд байрлуулсан зэс цутгамал тугнууд дээр байлдаанд оролцсон морин болон явган цэрэг, танкчид, нисгэгчдийн дүр тэр үеийн байлдааны зэвсэг техникийг товойлгон дүрсэлсэн нь энд болсон тулалдааны ялалтын яруу алдрыг тод илэрхийлжээ. Энэхүү хөшөө 54 метр өндөр бөгөөд 33 метр өргөн дан аранжин зэсээр барьж босгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ingeel bolooyute gants chiiden awaachd tawichad bas orosiin butsaltgui tuslamj ntr gechihjee

    0 0 Хариу бичих