"Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ. Энэ удаад аялал жуулчлалын салбар болон боловсролын салбарыг хөндсөн дугаараа уншигчиддаа хүргэж байна. Шинэ дугаарт тоймч Я.Баяраа Монголын аялал жуучлалын өөдрөг харууцын талаар онцлох нийтлэл бичсэн бол тоймч С.Батзаяа “Үндэсний брэндийн бодлогын зөвлөл”-ийн тэргүүн Н.Дэмбэрэлтэй өргөн хүрээнд ярилцлаа. Энэ хаврын турш зохион байгуулагдсан Боловсрол медиа экспогийн хаалтын материалууд мөн энэ дугаарт хэвлэгдлээ. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тойрсон судлаач, сэтгүүлчдийн өнцгийг энэ дугаараас унших боломжтой. Сэтгүүлч С.Сосоржав худалдааны дайны үр дагаврын талаар хөндсөн бол, орон сууцны нэг давхар дахь үйлчилгээний газруудын стандартаас хэтийдсэн залхаг байдлыг нийтлэлч Л.Анар-Эрдэнэ хөндлөө.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)