Business Insider  сэтгүүл өөрийн үнэлгээгээр дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийг нэрлэв. Уг чансааг «Пари Сен-Жермен» клубын довтлогч, Францын Килиан Мбаппе толгойлсон байна.

Сэтгүүлийн шинжээчид Мбаппе 229 сая евротой гэжээ. Хоёрт нь тус клубын бас нэг довтлогч 27 настай бразили Неймар (206 сая евро) бичигдлээ. Үнэлгээ нь 183 сая евро болсон, «Барселоны» Лионель Месси орлоо.

«Ювентусын » португаль довтлогч Криштиану Роналду чансааны 21 байрнаас 19-д бичигдсэн ба түүний хөрөнгө 103 сая евро болжээ. Хорин настай Мбаппе ПСЖ-д 29 тоглолт хийж 33 гол оруулжээ. Тэрбээр Францын аваргын тэмцээний тэргүүн довтлогч болжээ.