
Архивчид дуудлага худалдаагаар зарагдсан бичиг баримттай хамт ирсэн CD-ийг нээж үзтэл санамсаргүй зүйл тохиолджээ.2001 оны 9-р сарын 11-ны террорист халдлагын дараа дэлхийн худалдааны төвийн нуранги дээр явагдсан аврах ажиллагааны тухай өмнө нь хаана ч нийтлэгдээгүй 2400 гаруй зураг уг дискт хадгалагдаж байв. Гэрэл зурагчин Жейсон Скотт уг зургуудыг авсан бөгөөд чухам ямар учраас худалдаагаар зарагдах баримтан дунд орсон нь одоогоор тодорхой болоогүй байна.
2001 оны 9-р сарын 11-нд Аль Кайда бүлэглэлийн үйлдсэн халдлагын улмаас Нью-Йорк, Вашигтон хот, Пенсилвани муж орчимд 3000 гаруй хүн амь үрэгдсэн юм.
Фото













