Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Шинэ Зеландын кино найруулагч, продюсер Тим Коддингтоныг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, кино үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, зах зээлийн онцлогийн талаар санал солилцсон байна. Д.Цогтбаатар сайд Монголын кино урлагийн хөгжлийн талаар, УИХ-д Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн бариад байгааг товч танилцуулжээ. Мөн эртний нүүдэлчин монголчуудын мэдлэг, соёл, өвөрмөц онцлогийг харуулсан кино төсөл хамтран хэрэгжүүлэх саналаа илэрхийлсэн байна.

Тим Коддингтон “Мулан” “Марко Поло” “Галзуу баян Азиуд” зэрэг киноны багт орж ажилласан найруулагч юм.