Ажил хийдэг эмэгтэйчүүд гэртээ илүү стресстдэг

Пенсильванийн Их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Судалгааны дүн маш сонирхолтой гарсан байна. Нийт 122 эмэгтэй оролцсон судалгааны дүнд эмэгтэйчүүд ажил, нийтийн тээврээр зорчихоос илүү гэртээ байхдаа стресстэж бухимдах нь их байдаг гэж гарчээ. Амралтын болон ажлын өдрүүд дэх кортизолын түвшинг хэмжихэд ажил дээр байх үеийнх нь кортизолын түвшин харьцангуй бага байсан бол гэртээ байхад нь илүүтэй нэмэгдэж байсан аж.

“Эрчүүдээс ялгаатай нь эмэгтэйчүүд гэртээ байхаасаа илүү ажил дээрээ л илүү тухтай байдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэж судалгааг явуулсан багийнхан тайлбарлажээ. Өөрийгөө жаргалтай эхнэр, ээж гэж үздэг эмэгтэйчүүдийн хувьд ч үзүүлэлт нь адилхан гарсан байна. Эмэгтэйчүүд ажлаасаа сэтгэл санаа болон бие махбодоороо ядарсан гэртээ хариад гэр цэвэрлэх, хоол хийх зэрэг ахуйн ажлуудыг үргэлжлүүлэн хийх шаардлагатай болдогтой энэ нь холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж буй аж.

Орчин үед эмэгтэйчүүдийн эрчүүдтэй адил цагаар хөдөлмөр эрхлэдэг болсон ч  хүүхдүүд, нөхөр, гэр орон болон өөрийнхөө төлөө давхар хариуцлага үүрдэг, цаг наргүй энэ хөдөлмөр нь стресс бухимдлынх нь гол шалтгаан болдог байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)