2030 онд дэлхийн хүн ам 8.5 тэрбумд хүрнэ

НҮБ-аас өчигдөр нийтэлсэн тайланд тэмдэглэснээр 2030 он гэхэд, дэлхийн хүн ам 8.5 тэрбум, 2050 он гэхэд 9.7 тэрбумд хүрэх ажээ. Гэвч ирэх хэдэн арван жилд хүн амын өсөлтийн хурд удаашрах болно гэдгийг НҮБ-ын тайланд дурджээ.

"2019 оны дэлхийн хүн амын төсөөлөл" тайланд "Ирэх 30 жилд дэлхийн шинээр нэмэгдсэн хүн амын бараг тал хувь нь 9 орон буюу Энэтхэг, Нигер, Пакистан, Конго, Этиоп, Танзани, Индонез, Египет, АНУ зэрэг оронд төвлөрөх болно. 2027 оны үед Энэтхэг улс Хятадыг орлон дэлхийн хамгийн олон хүн амтай орон болно" гэжээ.

Түүнчлэн уг тайланд ирэх 30 жилд хөгжлөөр хамгийн тааруу орнуудын хүн ам хурдтай өснө. Хүн амын хурдтай өсөлт эдгээр орны "2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд ашиггүй бөгөөд ядуурлаас ангижруулах, өлсгөлөнг үгүй болгох, эмнэлэг боловсролыг хөгжүүлэх зэрэг тогтвортой хөгжлийн зорилтууд өрсөлдөөн сорилттой тулгарна гэсэн байна. Хүн амын наслалтын хувьд, 1990 онд дэлхийн хүн амын дундаж наслалт 64.2 байсан бол, 2019 онд 72.6, 2050 он гэхэд 77.1 болох хандлагатай байна. Гэвч хөгжлөөр хамгийн тааруу орнуудын хүн амын дундаж наслалт дэлхийн дундаж хэмжээнээс 7.4 насаар бага байх бөгөөд энэ нь голдуу эх нялхсын эндэгдэл, хүчирхийлэл, мөргөлдөөн, ДОХ-ын халдвар зэргээс шалтгаалах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)