"ОУВС-гийн хөтөлбөрөө амжилттай дуусгахгүй бол санхүүгийн зах зээлээс тусгаарлагдах эрсдэлтэй"

ОУВС-гийн “Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зургаа дах шатны санхүүжилт хойшлогдоод буй.  Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “ОУВС-гийн зургаадугаар ээлжийн санхүүжилт орж ирэхгүй бол Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд буурна. Гэхдээ 2019, 2020 онд төлөх бондын өр байхгүй тул энэ нь иргэдийн амьдралд нэг их нөлөөлөхгүй байх. Одоогоор Засгийн газар санхүүжилтийг оруулах талаас ОУВС-тай шат шатны хэлэлцээр хийж байгаа. Ер нь Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрөө амжилттай дуусгахгүй бол олон улсын санхүүгийн зах зээлээс тусгаарлагдах эрсдэлтэй. Монгол Улсын үнэлгээ буурах, хөрөнгө оруулалт багасна” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум ам.доллар. Үүний хоёр орчим тэрбум нь БНХАУ-ын Ардын банкинд Монгол Улсын төлөх ёстой зээл. Монгол Улс дээрх хэмжээтэй дүйх юанийг тус банкнаас зээлээд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцээд төлөх ёстой байсан ч нөөц мөнгө байгаагүй тул өр хүлээгдэж байсан. Уг хөтөлбөрийн хүрээнд дээрх зээлийн төлөх хугацааг гурван жилээр сунгасан. Үлдсэн гурван орчим тэрбум ам.доллар нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон болон БНСУ төсвийн болон төслийн дэмжлэгээр орж ирэх юм. Тэгвэл ОУВС-гаас манай улсад хөнгөлөлттэй зээлээр 443 орчим сая ам.долларын санхүүжилтийг олгохоор тохирсон. Одоогоор манай улсад ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн таван шатны үнэлгээ хийж, 221 сая ам.долларын санхүүжилт орж ирээд байгаа юм. Зургаа дахь шатны үнэлгээг хийсэн ч Захирлуудын зөвлөлийн хурлаар баталснаар санхүүжилт Төв банкны дансанд шилжинэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Гуйлга гуйхгүй аваад явчих эдийн засгийн боломж байхад заавал гуйлгачин царайлах ямар хэрэг байнаа чадахгүй бол чаддагт нь өгчихөөд өөрөө зайгаа тавь баялгаас орж ирж байгаа мөнгийг дээгүүрээ хувааж идэхээ больчих тэгвэл наад эдийн засаг чинь дороо босоод ирнэ

    0 0 Хариу бичих
  2. ОУВС-аас зээл авсанаас болж ард түмэн улам ядуурч, банкууд эхнээсээ дампуурч, байдал улам дордлоо. Тэгэхээр энэ зээлийг зогсоосон нь дээр. Дараа нь хүүтэй юутай хээтэй нь төлөх гэж ард түмэн л үйлээ үзнэ.

    0 0 Хариу бичих