Эмнэлгүүдийг авлигын “оношилгоо”−нд оруулжээ

Биеийн хаа нэг газар өвдөхөд эхлээд эмнэлэгт хүрч оношлуулаад, дараа нь эмчилгээ хийдэг. Үүнтэй ижил аливаа нэг буруу хэвшиж бугшсан зүйлийг арилгахын тулд учир шалтгааныг олох нь зүйн хэрэг. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт иргэн бүр л сэтгэл дундуур явдаг. Үйлчилгээ, хүртээмжээс эхлүүлээд тус салбарт шүүмжлэл дуусахгүй. Тэр бүү хэл эрүүл мэндийн энхийн манаанд зогсдог эмч нар “Алгыг нь дээш харуулахгүй бол хөдөлдөггүй” гэдэг ам дамжсан яриа ч бий. Энэ асуудлын цаад учгийг олохоор АТГ-аас эмнэлгүүдийг “оношлох” захиалгыг “Онч шийдэл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага болон  “Статистикийн судалгаа, шинжилгээний байгууллага” ТББ-д өгчээ. Захиалгын дагуу  Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёр, гуравдугаар төв эмнэлэг, нийслэлийн “Өргөө” амаржих газарт авлигын эрсдэлийг үнэлж, өнөөдөр танилцууллаа.

Иргэд эмчид бэлэг, мөнгө өгч ёс зүйн зөрчилд унагаж байна

Ингэхэд эмнэлгийн ажилтнуудыг ёс зүйн зөрчилд оруулах гол эх үндэс нь иргэд өөрсдөө байдаг гэдэг нь асуулгаар гарчээ. Өөрөө хэлбэл, иргэдийн  дунд эмчийн гарыг цайлгах нь зан заншил аятай тогтсон үзэгдэл болжээ. Гэтэл энэ нь эргээд эмч, эмнэлгийн ажилтныг ёс зүйн зөрчилд унагаад зогсохгүй, авлигын гэмт хэрэгтэн болгох эрсдэлд унагаж байгаа аж. “Онч шийдэл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очир “Авлигын гэмт хэрэг ёс зүйн зөрчил хоёрын ялгагдаж буй гол зөрчил нь тухайн эмч, эмнэлгийн ажилтнууд үйлчлүүлж буй хүнээ  бэлэг, мөнгө төгрөг өгөхүйц нөхцөл байдал оруулж байна уу, эвсэл тухайн иргэн өөрөө сайн дураараа эмч, эмнэлгийн ажилтанд баярласан сэтгэлээ илэрхийлсэн үү гэдгээс хамаарна. Нийслэлийн “Өргөө” амаржих газар дээр судалгааны явцад харахаар иргэд сайн дураараа бэлэг өгч байна уу, эмч нар бэлэг өгөхөөөс аргагүй нөхцөл байдалд оруулж байна уу гэдэг нь гаднаас нь хараад ойлгогдохооргүй болсон байна. Яагаад гэхээр эхнэрээ, охиноо, бэрээ төрүүлэхэд эмчид бэлэг, мөнгө өгөх ёстой гэдэг хэвшсэн ойлголт иргэдийн дунд бараг зан заншил болтлоо ужгирчээ. Ийм нөхцөл их байгаа нь эмнэлгийн байгууллагын авлигын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Гэхдээ үүний шалтгаан нөхцөлийг асуулгын аргаар дүгнээд үзэхэд энэ бэлэг, мөнгө өгөх нь үйлчлүүлэгчдээс хамаатай байгаа юм. Уламжлалт зан үйлийнхээ дагуу охиныг нь эсэн мэнд амаржуулаад хүүхдийг төрүүлээд өгсөн хүнд бэлэг өгөх, гарыг нь цайлгах явдал тогтсон байна. Хэдийгээр сайн сэтгэлээр бэлэг өгч байгаа боловч энэ нь тухайн эмч, эмнэлгийн ажилтнаа авлигын гэмт хэрэг, ёс зүйн зөрчилд хүргэдэг. Эмнэлгийн ажилтнууд бол төрөөс цалингаа авч, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг иргэд ойлгох ёстой. Мөн олон нийтэд үүнийг төрөөс үнэ төлбөргүй явуулах үйлчилгээ гэдгийг ойлгуулах таниулах нөлөөллийн ажил явуулах ёстой” гэсэн юм.

УНТЭ хүний нөөцийн бүрдүүлэлтээрээ  “муу” оноо авчээ

Нөгөөтэйгөөр, авлигын эрсдэлд эмнэлгүүдийн хүний нөөцөө хэрхэн бүрдүүлэх, төвсийн зардлаа тайлагнах зэрэгт мөн судалгаа хийжээ. Ингэхдээ аудитын байгууллагын мэдээлэлд мөн үндэслэсэн байна. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ерөнхий гүйцэтгэдэг 13 чиг үүргийнх нь 10-т нь үнэлгээ хийсэн байна. Энэ 10 чиглэлд 12 эрсдэл байна гэж үзжээ. Эдгээр 12 эрсдэлээс чанар, үйлчилгээний үзүүлэлтийн цар хүрээгээр нь ангилаад “маш их” буюу өндөр эрсдэлтэй хоёр зүйл байна гэж үзсэн аж. Үүнд, ёс зүйтэй холбоотой асуудал, хүний нөөцийн буюу ажилтныг ажилд авах шалгуур нь эрсдэл дагуулжээ. Яг бэлэг өгөх авахтай холбоотойгоор тус эмнэлгийн 100 албан хаагч, эмнэлгээр үйлчлүүлж буй 100 өвчтөнөөс санал асуулга авсан байна. Нийт судалгааны дүнгийн 10 хувьд нь “Бэлэг өгдөг”, “Бэлэг авдаг” гэсэн хариулт хэлжээ. Тэгэхээр дүгнэлтээс үзэхэд тус эмнэлэг дээр бэлэг өгөх, авахтай холбоотой ёс зүйн зөрчил харьцангуй бага байжээ. Гэхдээ энэ бэлэг өгөх, авах тогтолцоо нь бичигдээгүй хууль юм шиг нийгэмд байгаа нь хүмүүсийн “Заавал өгөх ёстой” гэсэн ойлголтоос л үүдэлтэйг үнэлгээ хийсэн судлаачид хэлж байна. Эрүүл мэндийн байгууллагууд нь төрийн гүйцэтгэх чиг үүргийн байгууллагууд тул өдөр тутмын ажлын ачаалал ихтэй тул иргэдийг мэдээлэлжүүлэх сургалтаа хангалттай түвшинд хийж чаддаггүй аж. “Онч шийдэл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Алтанхундага “Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүний нөөцтэй холбоотой эрсдэл нэлээн анхаарал татахаар хэмжээнд хүрсэн байна. Нэгдүгээр эмнэлэг нь хүний нөөцөө сонгон шалгаруулж авахдаа нэгдүгээрт, сонгон шалгаруулалт, хоёрдугаарт, удирдлагын шийдвэрээр авдаг. Энэ хоёр аргын нийт харьцааг нь авч үзвэл 40 хувь нь удирдлагын шийдвэрээр ажилд авсан байгаа юм. Үлдсэн нь сонгон шалгаруулалтаар. Дээрх удирдлагын шийдвэрээр гэдэг 40 хувьд ажилд авч байгаа нөлөөлөл нь өндөр. Жишээлбэл, 2018, 2019 оны хүний нөөцийн бүртгэл дээр “Эрүү мэндийн сайдын тушаалаар...” гээд ажилд авсан тохиолдол байгаа юм. Эрүүл мэндийн сайд өнөөдөр ашиг сонирхол, авлигад өртөх эрсдэл зэргээс хамаараад ийм чиглэл өгөх боломжтой субъект мөн үү. Дээрээс нь нэгдүгээр эмнэлгийн ажилтан ажилд авах сонгон шалгаруулах журам нь тодорхойгүй байгаа юм. Зарим тохиолдолд хүчингүй болсон журмыг үндэслэж ажилтан ажилд аваад байгаа юм. Эсвэл хөдөлмөрийн дотоод журам дээрээ ажилтныг ажилд авах зарчим нь хоёр өөр шалгууртай гэх мэт зөрчил байна. Өөрөөр хэлбэл, хэнийг яаж авах вэ гэдэг нь тодорхойгүй байна” гэсэн юм.

Үүнээс гадна Улсын нэгдүгээр төв эмнэлгийн худалдан авах ажиллагаан дээр мөн л “асуудал”-тай гарчээ. 2018 онд 360 гаруй худалдан авалт хийжээ. Үүний 191 нь гэрээг шууд байгуулсан байна. Уг нь төрийн худалдан авалт хийхдээ тендер зохион байгуулах ёстой. Гэвч эднийх “Тендерийг хүчингүй болгосон” гэдэг үндэслэлээр ийн шууд гэрээ байгуулж, худалдан авалт хийжээ. Энэ нь 5.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий худалдан авалт хийсэн байна. Эмнэлэгт аудитаас хийсэн өнгөрсөн оны зарцуулалтын тайлан, “Онч шийдэл”-ийн үнэлгээнээс харахад энэ худалдан авалт нь ямар үндэслэлээр хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)

  1. Мунлаг судалнаа хийжээ

    0 1 Хариу бичих
  2. Би лав эмчид мөнгө өгч байгаагүй сайн үйлчлүүлсэн дэг. өөрөө ч төрлөө охид ч төрлөө эгч нар маань ч төрлөө. Энэ үнэн байхоо. Муу зан сургаад гар хардаг болгоод.

    1 1 Хариу бичих
  3. хүмүүс л яагаад ч юм мөнгө өгөхгүй бол болохгүй гэдэг сэтгэлдээ хөтлөгдөөд л мөнгө энэ тэрийг өгдөг шүүдээ хэрэв өгөхгүй бол үйлчлэхгүй зүйл байхгүй хүмүүс хандлагаа өөрчилөх хэрэгтэй

    1 0 Хариу бичих
  4. Би л лав нэгдүгээр төрөхөд дүүгээ төрүүлэхээр очоод таньдаг хүндээ захихад хагалгаанд оруулахаар боллоо яаралтай төдөн хүнд мөнгө бэлд гээд шууд л мөнгөний хэмжээг нь хэлж бсан.4 жилийн өмнө шүү дээ..Хагалгаа удирдсан гол эмчид 300 мянга тэгээд 250..150..100 гээд л нийтдээ сая гаруй төгрөг өгсөн..яаж ч чадалгүй танилын нүүр халуун гэгчээр бүгдийг нь бэлдэж өгсөн дөө

    1 1 Хариу бичих
  5. 2-р эмнэлэгт цөсний дурангийн хагалгаанд орж залуухан эмэгтэй эмчээр хагалгаа хийлгэсэн юм. Өвдөлтгүй өвчингүй болсон бөгөөд бас одоо бол сорви ч бараг байхгүй, маш цэвэрхэн сайн хагалгаа хийсэн. Ямар ч танил тал хахууль бэлэг сэлт байхгүй. Төлбөрөө төлөөд боолтны материалаа худалдаж аваад л болсон доо. Эмчдээ бэлэг сэлт өгч чадаагүй, баярлаж талархснаа ч олигтой илэрхийлээгүй. Алтан гартай ачтай сайн эмч нар ажилладаг газар шүү.

    2 0 Хариу бичих
  6. Setguulch ta emnelegt torj uzsen uu eron manai ehner odwood bhad toodgui shdee bi odoo 2 huuhedtei 2 landaa mongo ogj bain turuulsen owdood bhad toohgui bgam chin bi suulihen huu deeree 350 ogj bsan toohgui bgam vhin

    0 3 Хариу бичих
  7. Гар цайлгахгүй бол үл тооно. Хэн цайлгасанд шуурхай үйлчилнэ. Зарим эмч нар өөрсдийнхөө бизнесийг өвчтөндөө гадаадаас эм, тариа, Омего г.м-ийг тэндээс очиод ав гэж шахдаг, тавьсан газраас ав гэдэг. Харьцаа муутай, өвчтөн аврал ирж очиод өвчний түүхээ картнаас уншуулах гэхээр тоодоггүй. Шинжилгээг хувийн лабараторуудруу хийлгэхээр явуулдаг цаанаа бас бизнес бидний ЭМД бараг хэрэгцээгүйдэн

    1 2 Хариу бичих
  8. Эмч сувилагч л гэхийн та нар эмчээ гээд гүйгээд байдаг- хамаг ажлыг нь сувилагч нар л нугалдаг шүү дээ ЭМСалбарын

    2 0 Хариу бичих
  9. тав гурван төгрөг өгч байж л хурдан шуурхай үйлчилгээ авч байгаа шүү дээ, өнгө мөнгөгүй нь хагалгаанд орох хоног өдрөө тоолсоор байгаад л хорьоог орхиж байгаа нь гашуун үнэн

    0 0 Хариу бичих
  10. Монголд эрүүл мэнд үнэхээр хямдхан учраас хүмүүс нь ийм ядуу сэтгэлгээтэй болчихсон. Та нар машинаа сэвтүүлчихвэл ветнам засвар ороод хэдэн зуун мянгаар нь төлдөг л биз дээ. Машинаас үнэтэй эд эрхтэнийг чинь эмчилээд өгч байхад хээл хахууль энэ тэр гээд нээх хачин юм бичих юм.

    2 1 Хариу бичих
    • Эмнэлэгийн ажилтныг ѳвчтѳнд үйлчлээрэй гэж тѳрѳѳс цалин ѳгѳѳд байхад хүнд суртлаараа шахаанд оруулж ѳглѳг ѳгвѳл хѳдѳлдѳгѳѳ зѳвтгѳж бна гэдэг чинь журамд огт ниыцэхгүй ээ. Тэгвэл хувийн эмнэлэгээ байгуулаад тѳлбѳрѳѳ ав. Улс иргэндээ ЭМ үйлчилгээ үзүүлэх гэж даатгал авдаг, тѳсвѳѳс ЭМн ажилтан нэртнүүдэд цалин олгодог юм шүү. Монгол улсын иргэнийг шулах эрх тэдэнд байхгүй ээ

      1 0
  11. Niigmiin suljeegeer hudal,huurmag, ezen holbogdogchgui yumiig taraaj baigaa humuust es zuin hariutslaga tootsieo oo. Huuli shuuhiihen ruu baahan dairj harluulchihad odoo emch emneliin ajiltanruu dairch baina. Ali salbart sain ch yum bii, saar muu ch bii. Ter saar muug uildegchiig onoj gesgee. Saar muug uildegch tsoon heden hunii balgaar buhel duten salbaraar ni gutaaj baidhaa bolieo oo!!! Nyamdorj guij garch ireed l ooriinhoo hariutssan salbariin muu muuhaig l gaihaj bur yaltnaas hurtel uuchlal guij dooshildog baina.Tegvel iim bolgoson hun ni Nyamdorj ooroo monoos mon sh dee. Tiim bolohoor Nyamdorj ooroo onoodor ogtsorvol shudraga esond niitsne. Hooriin lam nar hurtel bosoh hemjeend hurtel mongoliin huuliin sabariig samarchihaad buruug busdad tohood suuj baidag Nyamdorj mon arinuuhan dotortoi er yum aa

    0 0 Хариу бичих
  12. ХЭВТЭХ ОРГҮЙ ОЧЁР ИХ ГЭЭД ӨРӨӨНҮҮДЭЭ ТӨЛБӨРТЭЙГЭЭР ХЭВТҮҮЛЖ ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЙГАА.НЭГ ҮГЭЭР ЭМНЭЛГИЙН ОРЫГ ИРГЭДЭД ЗАРЖ МӨНГӨ ОЛДОГ.

    2 0 Хариу бичих
  13. Emchid ni mungu hool uguhgui bol halamj haritsaa ni aimaar boldog sh de. Uuruu garch ireed l terend tediig enend ediig geed l zaaj ugj bsan.

    0 0 Хариу бичих
    • Zochin chini derged ulaan nuuren chini hen gedeg emch teruud todiig,enuud hodiid geed hen hen gedeg humuus avilga oguulsen yum. Hudlaal baihgui yu?! Hols mongo arvin toloj hun gutguuldeg humuustee l uilchil dee. Emch emnelgiin ajiltnuudiig buu harluullaa.Tegj yarval emch,emnelgiin ajiltnuudad bayaralsan talarhsanaa imerhiilsen ochuun zuiliig surjigneed avilga geed hoorogdoh hereggui baihgui yu?! Avulgiig alban tushaal,erh medeltei humuusiin dund hiigeddeg asar ondor mongon duntei hergiig l avilga geh. Ehleed avilga gej hediin hemjeenii mongon duntei zuiliig heleh ve gedgee togtoochihoo. Emch bagsh nariin gar tsailgah todiihon zuileer tsagaan zahatnuudiin hiisen heden zuun saya, terbumaar yaridah jinhene avilgiig haah gej oroldoj baigaa l hereg gej oilgovol zohino oo.

      1 0
    • Zochin chini derged ulaan nuuren chini hen gedeg emch teruud todiig,enuud hodiid geed hen hen gedeg humuus avilga oguulsen yum. Hudlaal baihgui yu?! Hols mongo arvin toloj hun gutguuldeg humuustee l uilchil dee. Emch emnelgiin ajiltnuudiig buu harluullaa.Tegj yarval emch,emnelgiin ajiltnuudad bayaralsan talarhsanaa imerhiilsen ochuun zuiliig surjigneed avilga geed hoorogdoh hereggui baihgui yu?! Avulgiig alban tushaal,erh medeltei humuusiin dund hiigeddeg asar ondor mongon duntei hergiig l avilga geh. Ehleed avilga gej hediin hemjeenii mongon duntei zuiliig heleh ve gedgee togtoochihoo. Emch bagsh nariin gar tsailgah todiihon zuileer tsagaan zahatnuudiin hiisen heden zuun saya, terbumaar yaridah jinhene avilgiig haah gej oroldoj baigaa l hereg gej oilgovol zohino oo.

      0 1
  14. Нэгдүгээр төв эмнэлэгийн лаборотор зөвхөн цус шээсний ерөнхий шинжилгээ хийдэг болж хувирсан. Учир нь өөрийн эмнэлэгийн дотор эсвэл ойр байгаа хувийн лабороториудад ихэнх шинжилгээг төлбөр төлж хийлгэдэг болсон. Энэ хөдөө орон нутгаас онош тодруулах,эмчлүүлэхээр ирсэн иргэдэд эдийн засгийн бэрхшээлтэй тулахад хүрдэг. Бид бодохдоо удирдлага нь тэдгээр лабороториудаас тодорхой хувь авдаг байх.Тиймдээ ч энэ эмнэлэгийн түрүүчийн дарга нь тэрбумтан болоо биз

    0 0 Хариу бичих
  15. Том том авилгын асуудлаа цэгцэлчих юм бол энэ мэт жижиг асуудалд АТГ оролцох хэрэггүй шүү дээ.

    0 0 Хариу бичих
  16. Шажигнасан сайхан залуу эмч арын хаалгагүй бол ажилд орж чадахгүй нь үнэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт, тухайлбал, Баян-Өлгий аймгийн эмнэлэгт ороход 10сая төгрөгийг эмнэлгийн даргын алган дээр тавихгүй бол эмчийн местийг мөрөөдөөд ч хэрэггүй нь үнэн. Нийслэлийн дүүргийн эмнэлэг аль намын хүн бэ, асаалттай танкны чинь алдар нэр нь хэн бэ гэж нүүр улайтал асуудаг нь үнэн ккк. Худлаа гэж бодож байвал ажил хайж байгаа залуу эмчийн дүр эсгээд очоод уулзаарай

    1 0 Хариу бичих
  17. ялангуяа төрөх эмнэлэгт мөнгө өгч үилчилгээ авдаг бичигдээгүй хууль үйлчилдэг нь тодорхой бхад яагаад эмч нараа зөвтгөөд бгааг ойлгохгүй бна .эмч сувилагчид мөнгө өгөөгүй учраас төрүүлж өгөхгүй эрсдэлд оруулаад бгааг бичээд бгаа биз дээ

    6 0 Хариу бичих
  18. Эмч нар ч мөнгө өгөхгүй бол хөдлөхөө больсон шүү дээ Төрөхийнхөн мөнгө авахаас нааш төрөхийн орон дээр гаргахгүй хаячдаг гэж яригддаг Хагалгаанд орсон хүний ар гэрийнхэнд хэдэн эмч сувилагч орж байгааг хэлээд л дараа нь уулзаарай гээд л за ер ойлгомжтой болсон юм билээ дээ Нэг мөсөн төлбөртэй болгох нь хэн хэндээ дээр

    3 0 Хариу бичих
    • Hurelsuhiin zasgiin ued haraar budagdahgui baiguullaga gej baihgui boloh ni l dee. Uneheer avilgaliin hemjeend hurtel ih hemjeenii mongiig haanahiin hen gedeg emch henees heheed baigaa yum be?! Nogoo talaas hen gegch ih mongotei erhem hen gedeg emchid ogson yumbe?! Negent l ogson avsan gej yarij baigaa yum bol avsan ,ogson ezen ni ner ustai ni gargaad es zuin arga hemjee av l dee. Hen gegch emch hen gegch ovchtoniig mongo ogsongui geed uilchlehgui baisan yum ve.Todorhoi yaria ch dee. Tsahim suljeegeer niigemd ezen biegui suns suuder met huurmag hufdal yaria taraaj hun hilmegduuldgee Hurelsuhiin zasgiin gazar zogsoo!!! Oyun-Erdene ee

      0 0
    • Hurelsuhiin zasgiin ued haraar budagdahgui baiguullaga gej baihgui boloh ni l dee. Uneheer avilgaliin hemjeend hurtel ih hemjeenii mongiig haanahiin hen gedeg emch henees heheed baigaa yum be?! Nogoo talaas hen gegch ih mongotei erhem hen gedeg emchid ogson yumbe?! Negent l ogson avsan gej yarij baigaa yum bol avsan ,ogson ezen ni ner ustai ni gargaad es zuin arga hemjee av l dee. Hen gegch emch hen gegch ovchtoniig mongo ogsongui geed uilchlehgui baisan yum ve.Todorhoi yaria ch dee. Tsahim suljeegeer niigemd ezen biegui suns suuder met huurmag hufdal yaria taraaj hun hilmegduuldgee Hurelsuhiin zasgiin gazar zogsoo!!! Oyun-Erdene ee

      0 1