УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд төр, нийгмийн зүтгэлтэн болон Үндсэн хууль тогтоогчдыг урилгаар оролцуулж байгааг УИХ-ын дарга танилцууллаа. Тодруулбал, Ардын их хурлын депутат асан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга асан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар оролцож байна.
Мөн Монфемнет үндэсний сүлжээ төрийн бус байгууллагын зөвлөх Д.Сүхжаргалмаа, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа юм.