ДМЮ клуб түрүүллээ

Хөлбөмбөгийн өсвөр үеийнхний УАШТ-ий 10 хүртэлх насны ангиллын тэмцээн МХБХ-ны жижиг талбайд долоо хоногийн турш үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. МХБХ-ны Техникийн хэлтсийн зөвлөмжийн дагуу хамгийн олон гоол оруулсан баг аваргалах дүрэмтэй энэхүү тэмцээнд 19 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, баг тус бүр найман тоглолт хийснээс Г.Алтанцоож дасгалжуулагчтай “ДМЮ” клубын нэгдүгээр баг 55 гоолоор алт, Б.Болд дасгалжуулагчтай “СП Фалконс” клуб 35 гоолоор мөнгө, Б.Гансүх дасгалжуулагчтай “Хоромхон” клуб 31 гоолоор хүрэл медаль хүртэв. Тэмцээний шилдэг хаалгачаар Э.Алтантөр /Хоромхон/, шилдэг хамгаалагчаар Т.Эрхэс /ДМЮ/, шилдэг хагас хамгаалагчаар Э.Гүрбадам /СП Фалконс/, шилдэг довтлогчоор 22 гоол оруулсан Г.Чилүгэн /ДМЮ/ шалгарлаа. Өдгөө өсвөр үеийнхний УАШТ-ий 12 хүртэлх насны ангиллын тоглолтууд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)