УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр 10.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаантай. Тус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм. Харин үдээс хойш хоёр Байнгын хороо хуралдана.
10.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан:
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-нд өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг явуулах, үргэлжилнэ/.
14.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/; -Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төслийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/; -Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/; -Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/; -Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангуулах зохион байгуулалтын асуудал.
15.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд:
-Ажлын хэсэг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий/;
-Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.06.14-нд өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; -Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.