“Discover Mongolia” сэдэвт арга хэмжээг зохион байгуулжээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний гэр бүлүүдэд зориулан “Discover Mongolia ” сэдэвт арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээгээрээ Монгол Улсын түүх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын талаар сурталчилан таниулахыг зорьж Монгол руу хэрхэн аялах, аялалын хувийн бэлтгэлийг хэрхэн хангах, aялалын маршрут зэрэг сэдвээр илтгэл тавьсан байна.

Түүнчлэн Монголын үзэсгэлэнт байгаль, түүх дурсгалт газраар 20 гаруй удаа олон тооны жуулчидтай хамт аялсан Сингапурын иргэн Скотт Тай-ыг тусгай зочноор урьж, Монголын өнцөг булан бүрээр аялсан сэтгэгдлээс нь зочид төлөөлөгчидтэй хуваалцжээ.

Мөн Дипломат корпуст зориулсан тухайн арга хэмжээний үеэр Сингапур дахь Элчин сайдын яамнаас санаачлан “Бидний Цөөхөн Монголчууд” төслийн фото зургийн үзэсгэлэн гаргасан ба уг төслийн зорилт нь Монголын аж ахуй, амьдрал, онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ, ёс заншил, бие болон биет бус соёлын өв, угсаатан ястан тус бүрийн онцлог өнгө төрхийг баримтжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршино.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)