Өчигдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Тэгвэл энэ өдөр хэсэг бүлэг хятад залуус эхнэрүүддээ нэгэн бэлгийг барьжээ. Тэд даашинз, өсгийтэй гутал өмсөж Хятадын өмнөд хэсгийн Гуандан мужийн ууланд гарсан байна.
Ийнхүү эхнэрийгээ хүндэтгэдэг залуус эмэгтэй байхын зовлонг мэдрэхээр маш олон жуулчдын дунд өндөр өсгийтэй гутал өмсөн уул өөд авирчээ.

