Ашигт малтмал ашиглах 11 зөвшөөрөл олгожээ

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, энэ оны тавдугаар сард ашигт малтмалын ашиглалтын 11, хайгуулын хоёр тусгай зөвшөөрөл шинээр олгожээ. 

Мөн 40 тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан болон цуцалсан байна. Тавдугаар сарын байдлаар хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 56 хувь нь ашиглалтынх, 44 хувь нь хайгуулынх байжээ. Хайгуулын лицензийг сонгон шалгаруулалтаар олгож байгаа юм. Сүүлийн найман жилийн дунджаас харахад хайгуулын зардлын дийлэнх буюу 46.8 хувийг өрөмдлөг, түүний дараа 10.1 хувийг геофизикийн судалгаа бүрдүүлж байгаа талаар тус газар мэдээлэв. Аж ахуйн нэгжүүдийн хайгуулд зарцуулахаар төлөвлөсөн хөрөнгийн хэмжээ 2018 оны байдлаар үл ялиг нэмэгдэж, 221.2 тэрбум төгрөг болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)