Энэтхэгийн зүүн хэсгийн Бихар мужид личий (lychee) гэх жимс идсэн 20 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Уг жимсийг идсэн хүүхдүүд acute encephalitis syndrome хэмээн оношлогдож байгаа бөгөөд хордлогын улмаас нас бараад байгаа аж.
Энэтхэгийн эрүүл мэндийн сайд Харш Вардхан Шри Кришна Анагаах ухааны коллежийн харьяа эмнэлэгт очиж нөхцөл байдалтай танилцжээ. Сайдыг эмнэлэгт байсан 4 цагийн хугацаанд 3 хүүхэд нас баржээ.
Union Health Minister @drharshvardhan visited SKMCH, #Muzaffarpur today to review the AES cases, with MOS Sh @AshwiniKChoubey. He spent approx 4 hrs,visiting all six wards where children are admitted. He conferred with the doctors and talked to attendants of the children. pic.twitter.com/cnMOF6Kems — Ministry of Health (@MoHFW_INDIA) June 16, 2019
Личий гэх жимс нь тархинд хүчтэй нөлөөлж brain fever буюу тархины ханиад болж, улмаар үхэлд хүргэж буй талаар эмч нар мэдэгджээ. Личий жимсийг идсэний дараа ханиад хүрсэнтэй ижил шинж тэмдэг илэрч, толгой маш ихээр өвддөг байна. Одоогоор Бихар мужийн 2 эмнэлэгт 117 хүн хүргэгдэн ирж эрчимт эмчилгээнд ороод байгаа аж.