Энэ өдөр түүхэнд: Зургаадугаар сарын 18

   Оны 169  дэх өдөр, шинэ он хүртэл 196 хоног үлдлээ.

Өнөөдрийн тэмдэглэлт өдөр

Хатан ээжийн төрсөн өдөр

Өнөөдөр кхмерүүд Хатан хаан эхийн төрсөн өдрийн баярыг тэмдэглэдэг. Энэ баяр нь улсын статустай.

Цэрэг гаргасны баяр

Британийн цэрэг 1953 онд Египетээс гарч тус улс тусгаар тогтнолоо зарласны баярыг өнөөдөр Египет тэмдэглэж байна.

Сейшелийн үндэсний өдөр

Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа 1993 онд батлагдсан Үндсэн хуулийн баяраа Сейшелийн арлууд хийж байна. Энэ өдөр нь тус орны үндэсний баяр юм.

“Францын эсэргүүцлийн дөл унтрах ёсгүй, унтрах ч үгүй"

                                                             (Генерал Шарль де Голлийн анхны радио илгээлтээс)

Францчуудад хандан ВВС радиогаар өмнө нь олонд танигдаагүй байсан бригадын генерал де Голль “Чөлөөт Франц” гэх хороо байгуулснаа зарлан шинэ хөдөлгөөний хариуцлагыг өөртөө авчээ. Франц ялагчдад бууж өгөхөд бэлэн байсан боловч генералын үгийн дараа Германтай хэлэлцээр байгуулж чадав. Үүссэн нөхцөл байдлаас гарах дажгүй арга гэж түүнийг зарим нь үзсэн юм. Харин зэвсэгээ хураалгахыг хүсээгүй хүмүүс өөрсдийн лидертэй болсон байна. Генерал де Голль 1940 оны энэ өдөр хэлсэн үгийнхээ дараа маш их алдар нэртэй болжээ.

Сонирхолтой түүх

Уильям Ричардсон хүүхдийн тэрэг бүтээн патентлуулжээ

1889- Есөн хүүхдийн эх Британийн хатан хаан Виктория өөрийн хүүхдүүдтэйгээ цэцэрлэгээрээ зугаалахаар хүссэн 1840 оноос хүүхдийн тэрэгний моод Европт дэлгэрсэн байна. Эхний хүүхдийн тэрэг нь дөрвөн дугуйнд бэхэлсэн хайрцаг буюу сагс байлаа. Түүнийг чирж явах гартай байв. Мөн тэргээ ямаа, нохойгоор чирүүлдэг байв.

Энэ өдөр Балтиморын патентын товчоонд огт шинэ загварын хүүхдийн тэрэг бүртгүүлжээ. Өмнө нь дугуй гол нь нэгэн бүтэн цутгамал байсан бол Ричардсоны тэрэгний дугуй бие биенээсээ үл хамааран эргэж болохоор хийгдсэн байв.

Өнөөдөр түүхэнд

1583- Амьдрал дахь анхны даатгал. Лондонд Ричард Мартин 383 фунтаар Уильям Гиббонсийн амь насны даатгалыг хийжээ.

1761- Оросын эзэнт улсад цэргийн алба хаачид тэтгэвэр олгох шийдвэр гаргажээ.

1815- Англи, Пруссийн арми Ватерлоогийн тулалдаанд Наполеон Бонапартын армийг бут цохилоо.

1822- Лондоны Гайд паркт анх удаа  нүцгэн хүний баримал тавьжээ.Хэд хоногийн дараа ичиж зовсон хүмүүсээс болон түүний нуудгайг хүрэл навчаар халхалсан байв.

1861- "Энтерпрайз" хэмээх агаарын бөмбөлгөөс газар луу  цахилгаан мэдээ дамжуулав.

1873- Америкийн эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч Сьюзен Энтонийг  1872 оны Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр оролдсон гээд 100 доллараар  торгожээ. Сонгуулийн тэгш эрхийн төлөө тэмцэгч мэдээж торгуулаа төлөөгүй гэнэ.

1903- Сан-Франциско хотод тивийг туулах авто уралдаан гараа эхэлжээ.Түүнд оролцогсод гурван сарын дараа Нью-Йоркт бариандаа оржээ.

1932- Швейцарийн Женев хотноо Үндэсний сагсан бөмбөгийн холбоодын  олон улсын бага хурал дээр Дэлхийн сагсан бөмбөгийн холбоодын эвсэл FIBA байгуулахаар шийдэв. 

1937- Москва-Хойд туйл-Ванкувер гэсэн чиглэлээр дэлхийн анхны буултгүй нислэг хийгдэж эхлэв.

1942- Домогт “Битлз” хамтлагийн гишүүн Жеймс Пол Маккартни төржээ.

1980- Энэтхэг охин Шакунтала Деви хоёр арван гурван оронтой тоог (7 686 369 774 870-ыг 2 465 099 745 779) цээжээр үржүүлэн (18 947 668 177 995 426 462 773 730) зөв хариуг 28 секундын дараа өгчээ.

1997- Петербургийн олон улсын эдийн засгийн анхны чуулган зохион байгуулагдав.

1998- Онгоцноос шүхрээр үсэрсний дараа америк эр Клиффорд Крандалл 150 метрын өндөрт гараар тоосго хагалсан дэлхийн дээд амжилтыг үзүүлэв.

2000- АНУ-д телефоны томоохон компани бүрэлдэв. Монополийн эсрэг байгууллага нь Bell Atlantic ба GTE компаниудыг нэгтгэхийг зөвшөөрчээ.

2007- Тиро нэртэй робот солонгос инженер Сок Гйон-Жугийн хуримын хөтлөгч болов.Сүйт залуу хуримандаа зориулан түүнийг өөрөө бүтээсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)