Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж байна

Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2011 онд баталсан. Төрийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий байгууллагууд уг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаж буй эсэх, жендэрийн тэгш байдлыг хангахад учирч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлын талаар Монгол Улсынг Хүний эрхийн Үндэсний Комиссоос дүн шинжилгээ хийж, "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-үүдээр дамжуулан УИХ-д хүргүүлж, шийдвэр гаргуулахаар санал явуулсан байдаг.

Харин энэхүү хуулийн хэрэгжилтийг үнэлэх хяналт шалгалтыг 2019 онд 21 аймагт хийж эхлээд байгаа бөгөөд 2019 оны зургаадугаар сарын 17,18-ны өдрүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж, хүний эрхийн шалгалт, сургалт явуулж байна.

Ажлын хэсэг тусгай удирдамжийн дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн байгууллагын үйл ажиллагааг шалгаж байна.

Мөн Өмнөговь аймаг дахь төрийн байгууллагуудын удирдлага, Цогтцэций, Гурвантэс, Даланзадгад, Хүрмэн, Ханхонгор, Номун зэрэг сумын удирдлагууд, төрийн захиргааны байгууллагуудын удирдлагууд "Жендэр ба хүний эрх" сургалтад оролцож, мэдээлэл сонсч байна.

Энэхүү арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр дэмжиж хамтран ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)