Пакистан улсын Засгийн газрын хэвлэлийн бага хурлын үеэр хөгжилтэй алдаа гаргажээ. Хэвлэлийн албаныхан Фэйсбүүкээр шууд дамжуулалт хийх үеэрээ cat filter ашигласан байна. Санамсаргүй алдаа хэдий ч уг хэвлэлийн хурлын шууд дамжуулалт хүмүүсийн анхаарлыг татаж, засгийн газрын гишүүдийнхээ царайг мууран чих, хацар дээрээ сахалтай болохыг харах нь хүмүүст их таалагджээ.
Ерөнхий сайд Шаукат Юсүфзайд муурны чих, сахал, ягаан өнгө их зохисон байсан талаар хүмүүс хамгийн их нийтлэсэн байжээ.Уг шууд дамжуулалтыг үзсэн иргэд Фэйсбүүк төдийгүй Твиттер сүлжээнд Засгийн газрын хэвлэлийн хурал хэзээ ч ийм сонирхол татам, хөгжилтэй болж байгаагүй гэдгийг онцлон нийтэлсэн байна.