Моника Беллуччигийн охин ээжийнхээ “хуулбар” болж өсжээ

Жүжигчин Моника Беллуччигийн охин Дева 15 нас ч хүрээгүй боловч ээжийнхээ гоо үзэсгэлэнг өвчсөн мэт дуурайжээ. Загварын ертөнцөд карьераа маш амжилттай эхлүүлээд буй тэрээр эхний гэрээгээ шууд л Dolce&Gabbana-тай байгуулсан гээд бод. Дева охин удахгүй фирмийн шинэ коллекцуудыг олон нийтэд сурталчлах болно. Ээж нь загвар өмсөгчийн анхны гэрээгээ 24 нас хүрч байж “Elite Model Management”-тэй хийсэн гээд бодохоор Девад энэ салбарт илүү олон жил ажиллах боломж байна. Өдгөө түүнийг ээжгүй, ганцаараа явж байсан ч тодорхой хүмүүс таньдаг, мэддэг болсон гэнэ. Саяхан тэрээр Миланд очиж Dolce&Gabbana-гийн загварыг өмсөж үзүүлсэн гэнэ.

Моника Беллуччи, Венсан Кассель нарын хоёр охины том нь болох Дева ээжийгээ илүү дуурайсан бөгөөд 12 настайдаа л өндрөөрөө ээжтэйгээ чацуу болсон гэдэг. М.Беллуччи Венсан Кассель нарын бага охин одоо найман настай юм. Хос хоёр 2013 онд салснаас хойш М.Беллуччи охидоо ганцаар өсгөсөн бол 52-той Венсан Кассель дахин эхнэр авч /22-тэй Тина Кунаки/, охинтой болоод байгаа юм.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. gaihamshig

    2 0 Хариу бичих