"Босоо" хэмээн алдаршсан Гаанжууржавын Самдан аваргын нэрэмжит бөхийн барилдаан Хэнтий аймгийн Биндэр сумнаа амжилттай зохиогджээ. Ардын засгийн анхны жилүүдэд тодрон гарсан хүчит аварга Г.Самдан Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат юм. Г.Самдан аваргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг жил бүр Хэнтий аймгийн сумд ээлжлэн зохион байгуулдаг юм. Өнгөрсөн жилийн барилдааныг Дадал сум зохион байгуулсан бол энэ жил ийнхүү Биндэр суманд аваргын нэрэмжит барилдаан болжээ. Харин дараа жилийн барилдааныг Цэнхэрмандал сум зохион байгуулахаар болж шилжин явах тугийг хүлээж авчээ.
Энэ жилийн "Босоо" Самдан аваргын нэрэмжит барилдаанд байр эзэлсэн бөхчүүд 1-р байр Д.Алтанцоож 2-р байр Г.Бадрах 3-р байр Г.Ганцоож 4-р байр Н.Баяржаргал (Баян-Адарга) 5-р байр Ш.Отгонтөгс 6-р байр Д.Отгонбаяр (Хурх) 7-р байр Б.Эрхэмбаяр (Биндэр) 8-р байр Хурц-Од (Өмнөдэлгэр) Уран барилдааны шагналыг Ц.Тайванхүү Түүнчлэн уран гараа, дэвээтэй бөхийн шагналыг Б.Түвшинтөгс, өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Э.Бадмаанямбуу нар хүртжээ. Мөн сумын заан Н.Баяржаргал аймгийн заан цол, сумын заан Д.Отгонбаяр аймгийн харцага цол, сумын заан Б.Эрхэмбаяр аймгийн харцага цол, сумын заан Хурц-Од аймгийн начин цол хүртсэн байна.