Загварын бизнесээ цэцэглүүлэхийн тулд Холливудын жүжигчин Жорж Клунигийн нэрийг хууль бусаар ашигласан хэрэгт буруутгагдан эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг өчигдөр Тайланд улсаас баривчилжээ.
58 настай Франческо галделли, 45 настай Ваня Гоффи нарыг 2013 оноос Интерпорлын шугамаар эрэн сурвалжилж байсан аж. Холливудын од тэднийг Италийн шүүхэд өгсөн учир баривчлагдахаас зугтааж, гадаад руу оргон зайлаад хэдэн жилийн нүүр үзэж байсан аж.

АНУ-ын нэртэй гангстеруудтэй зүйрлэгдэж, “Италийн Бонни Клайд хоёр” гэгдэж асан этгээдүүд ийнхүү баригдлаа.