Голаны өндөрлөгт баригдах сууринг Д.Трампын нэрээр нэрлэжээ

Израиль улс Голаны өндөрлөгт баригдах шинэ суурьшлын бүсийг АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрээр “Д.Трампын өндөрлөг” хэмээн нэрлэжээ. Шинэ суурингийн шав тавих ёслолд Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяху оролцсон байна. Тэрээр энэ үедээ хэлсэн үгэндээ сууринг Д.Трампаар овоглох болсон учраа “Голаны өндөрлөг дэх Израилийн ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрснийх нь төлөө” хэмээн тайлбарлажээ.

Шинэ суурьшлын бүсэд одоохондоо Д.Трампын нэртэй самбар, Израиль, АНУ-ын төрийн далбаанаас өөр зүйл байхгүй ч барилгажилт удахгүй эхлэх гэнэ.

Харин олон нийтийн зүгээс Б.Нетаньяхугийн энэхүү үйлдлийг дураараа шийдвэр, олон нийтийн санааг эхлээд сонсох ёстой байсан хэмээн буруутгаж байна.

Голаны өндөрлөг гэгдэх тэр хэсэг нь хуучин Палестины газар нутаг байсан бөгөөд 1967 онд Израиль “Зургаан өдрийн дайн”-аар эзлэн авсан юм.

Суурьшлын бүсэд барилга баригдаж гэмээ нь Арабын ертөнцөөс ирэх довтолгоо, халдлагын эхний бай болох тул тосгонд хүн очиж амьдрах эсэх нь ч эргэлзээтэй юм.     

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)