Харь гаригийн амьтадтай тэмцэгч тусгай албаны ажилтнуудын адал явдалт түүхийг өгүүлдэг Men in Black киноны шинэ анги Men in Black: International бүтээл АНУ-д нээлтээ хийсэн долоо хоногтоо 24 сая ам.долларын ашиг олж бокс оффисыг тэргүүлжээ. Тус бүтээл дэлхийн 56 орны кино театраас нийт 74 сая ам.доллар олоод байгаа юм.
Men in Black бүтээлийн 4 дэх анги болж буй тус бүтээлийн өмнөх ангиуд нээлтээ хийсэн долоо хоногтоо 50 сая ам.доллараас илүү ашиг олдог жишигтэй харьцуулахад бага тоо хэдий ч зэрэг нээлтээ хийсэн бусад бүтээлүүдээсээ илүү ашиг олсон байна.
Бокс оффисын жагсаалтын хоёрдугаарт The Secret Life of Pets 2 анимэйшн 36 орны кино театраас 62 сая ам.доллар, Диснэйн бүтээл Alladin 55 орны кино театраас 47.5 сая ам.долларын ашиг олсноор гуравдугаар байрт жагссан байна.