Өнгөрсөн онд хүн төрөлхтний 51 хувь нь интернэт хэрэглэжээ

Цахиурын хөндийн алдартай шинжээчдийн нэг Мэри Мийкер Internet Trends-2019 тайлангаа гаргажээ. 1995 оноос хойш гаргаж эхэлсэн уг тайланд тухайн жилийн технологийн чиг хандлага болоод хэрэглээнүүдийг багтаасан байдаг. Internet Trends -2019 тайланд бичигдсэнээр 2018 онд хүн төрөлхтний 3.8 тэрбум нь буюу 51 хувь нь интернэт хэрэглэсэн байна. Мөн хамгийн олон цагаар интернэт хэрэглэдэг ард түмэн нь америкчууд бөгөөд өдөрт 6.3 цагийг интернэтэд өнгөрүүлдэг бөгөөд АНУ-ын хүн амын 25 хувь байнга интернэт сүлжээнд холбогдсон байдаг аж.

Өнгөрсөн онд интернэт реклам сурталчилгаа өмнөх оныхоос 22 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан төдийгүй Google, Facebook компаниуд энэ салбарыг тэргүүлжээ. Онлайн худалдаа зах зээлийн 15 хувийг эзэлж буй ч өсөлт нь саарч буй гэдгийг Мэри Мийкер онцолсон байна. Интерактив тоглоомын зах зээл эрс өсч 2.4 тэрбум хэрэглэгч шинээр гарсан тоглоомуудыг туршиж үзжээ.

Интернэт үйлчилгээгээр тэргүүлэгч компаниуд хэрэглэгчдийнхээ аюулгүй байдалд анхаарах нь нэмэгдэхийн зэрэгцээ сошиал орчинг борлуулалтын хамгийн чухал сувгаа болгон ашиглаж байгаа гэдгийг ч Internet Trends-2019 тайланд дурджээ.

Сошиал ертөнцийн хувьд хэрэглэгчдийн нийтэлж буй зүйлс видео зурагтай хослох нь ихэссэн бөгөөд гол жишээ нь Твиттер сүлжээнд буй жиргээнүүдин талаас илүү нь мультимедиа файлтай хамт нийтлэгдсэн явдал юм.

Мэри Мийкерийн Internet Trends-2019 тайлантай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)